Шууд Chart

Японы засгийн газар Токиогийн олимпын наадмыг цуцалж магадгүй байна

2021-01-22 16:55:16

Коронавирусний цар тахлаас болж Токиогийн олимпын наадмыг цуцлах нь зүйтэй гэж Японы Засгийн газар дүгнэж байгаа аж. Тодруулбал, Японы Засгийн газар Токиод олимпын наадмыг дахин зохион байгуулах боломжийг хадгалах замаар энэ  жилийн наадмыг  цуцлах  тухайгаа зарлах арга замыг эрэлхийлж байгааг хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Одоогоор хэн ч энэ талаар түрүүлж мэдээлэхийг хүсэхгүй байгаа ч бүгд спортын энэ их наадмыг зохион байгуулахад  хэт хүндрэлтэй гэдэгтэй санал нэгдэж байгааг эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ Японы  Ерөнхий сайд Суга Ёшихидэ  өчигдөр парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ олимпын наадмыг аюулгүй  зохион  байгуулахыг чармайж  байгаагаа  мэдэгдсэн.

Тэрбээр Олимпын наадам коронавирусийг хүн төрөлхтөн ялсны  бэлэг тэмдэг болох ёстой хэмээгээ засгийн газрын зүгээс  зохион байгуулах хороо, олон улсын олимпын хороотой нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлсэн байна.

Мөн Олон улсын  олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Японы Киодо агентлагт өгсөн ярилцлагадаа Токиогийн наадмыг дахин хойшлуулж эсвэл цуцлах боломж байхгүй хэмээн өмнө нь мэдэгдсэн. Токиогийн олимпын наадмыг өнгөрсөн оны 7 дугаар  сарын 24-нөөс  8 дугаар сарын  9-ний  хооронд  зохион байгуулахаар товлосон байсан ч цар тахлаас болж хойшлуулахад хүрсэн. Харин энэ жил 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газар Токиогийн олимпын наадмыг цуцалж магадгүй байна  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй