Шууд Chart

Хоёр зорчигчийн амь нас хохироосон хэргийн шүүх хурал хойшиллоо

2021-01-22 17:14:31

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам  зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 13:30 цагт товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа шүүх  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүгдэгчээс өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан мөн хохирогч Г.Батхүүгийн ээж н.Одгэрэл хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хүлээн  авч,  .

Хэргийг эргэн сануулахад, Д.Галсансүх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр зорчигчийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон байдаг.


Хоёр зорчигчийн амь нас хохироосон хэргийн шүүх хурал хойшиллоо  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй