Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

2021-01-23 07:40:23

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 10. Санчир гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах,  хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй