Шууд Chart

Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав

2021-01-23 08:00:04

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан, түүнчлэн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй 1 саналыг шийдвэрлэсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хариулт, тайлбар авлаа.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингэснээр төслийн хавсралтын

- “1.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд 3 хэсэгт “Хууль тогтоомжийн төслийн нэр”-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай”, "Улс төрийн намын тухай", “Улс төрийн намын санхүүжилтийн тухай", “Сонгуулийн төв байгууллагын тухай”, "Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай" гэж тус бүр,

- “Хууль санаачлагч”-"3асгийн газар", "Хариуцан боловсруулах байгууллага”-“3асгийн газрын Хэрэг эрхлэх газар", "Өргөн мэдүүлэх хугацаа”-"2021 он" гэж тус бүр, “Хууль тоггоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга” баганад "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн зохицуулах харилцааны агуулгыг тохиолдол бүрд, “Сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах." гэж,

- “Төрийн албаны үнэт зүйлийг тодорхойлж, төрийн албан хаагчийн баримтлах нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, албаны үүрэг болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг төрийн албаны ангилал бүрээр тодорхойлон зааж, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах." гэж тус тус тохирох баганад,

- "1 .Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсэгт "Хууль тогтоомжийн төслийн нэр"-“Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай", "Хууль санаачлагч”-"3асгийн газар", “Хариуцан боловсруулах байгууллага"-"Барилга хот байгуулалтын яам", "Өргөн мэдүүлэх хугацаа"-"2021 он", "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга"-“Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага, өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах." гэж тус тус тохирох баганад шинээр нэмэх,

- төслийн хавсралтын "1.10.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсгийн 103 дугаарт заасан “Хууль тогтоомжийн зохицуулах харилцаа, товч утга" баганын "2.84-т “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсрнгуй болгоно" гэж, 5.2.4- т "Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасныг” гэснийг “газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг" гэж өөрчлөн найруулахаар боллоо.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 66.1 хувь нь дэмжиж, баталлаа.


Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлав  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй