Шууд Chart

АНУ: Үймээн зохион байгуулсан хэргээр 120 хүнийг буруутгаад байна

2021-01-23 11:17:22

Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Вашингтон хотын Капитол хилл ордонд эмх замбараагүй байдал үүсгэж, үймээн зохион байгуулсан хэргээр 120 хүнийг буруутгаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений засаг захиргаанд энэ тухай Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Эдгээр хүмүүсийг хууль бусаар Конгрессын ордонд нэвтэрсэн, цагдаагийн албан хаагчид руу  халдсан зэрэг хэргээр буруутгасан байна. Түүнчлэн зарим шүүгдэгчдэд үгсэн хуйвалдаж, хүчирхийлэл үйлдэхээр  зэхэж  байсан  хэрэг үүсгээд байгаа аж.

АНУ-ын хууль зүйн яамны албан ёсны төлөөлөгч Шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд энэ үймээнд оролцсон, зохион байгуулсан сэжигтнүүдийг үндэсний хэмжээнд эрэн сурвалжлах  ажиллагааг үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгдсэн. Энэ хүрээнд Холбооны мөрдөх товчоо болон согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын эргэлтэд хяналт тавих товчооноос Капитолын ойролцоогоос  өнгөрсөн 6-ны өдөр илрүүлсэн гар хийцийн бөмбөгнүүдтэй холбоотой  мэдээлэлд олгох шан харамжийг энэ 7 хоногоос 75 мянган ам.доллар болгож  нэмэгдүүлсэн байна.

Энэ бүхэн хууль сахиулах байгууллага, тусгай албаныхан тэсрэх төхөөрөмжүүдийг бэлтгэж, Вашингтонд  авчирсан гэмт этгээдүүдийн мөрөөр  өнөөг хүртэл  орж чадаагүйг гэрчилж байна хэмээн таамаглаж  байгаагаа  CNN дамжууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Үймээн зохион байгуулсан хэргээр 120 хүнийг буруутгаад байна  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй