Шууд Chart

Монгол хүнд "Нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшил"-ийг төлөвшүүлнэ

2021-01-24 11:11:55

Монголчууд бид өнөөдөр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх нэгдмэл үнэт зүйлээ хэлж мэдэхгүй байна. Үнэт зүйлгүй улс орон мөхдөг, задарч бутардаг гэдгийг олон улс орны жишээ бэлхэнээ харуулдаг. Тиймээс "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 9 тулгуур зорилгын тэргүүнд нь бидний мартаад байсан "Үндэсний нэгдмэл үнэт зүйл"-ийг тодорхойлж оруулсан юм.

Үүнээс өмнө баталсан 500 гаруй бодлогын баримт бичгийн алинд нь ч ийм зорилт тусч байгаагүй. Монголчуудын "Үндэсний нэгдмэл үнэт зүйл" гэсэн цар хүрээ томтой, алс хэтээ харсан зорилгыг тодорхойлж чиглүүлсэн эрдэмтэн нь Ардын багш Сэндэнжавын Дулам юм.

"Цагийн хүрд" энэ жилийн оюунлаг хүнээр олон улсад эрдэм оюунаараа хүлээн зөвшөөрөгдөж дэлхийд нэртэй Кэмбриж, Страсбург, Ромын их сургуульд лекц тавьж, ЮНЕСКО-гийн тайзнаа Монгол ахуй, соёл урлагаа сурталчилсан эрдэмтэн С.Дулам багшийг нэрлэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол хүнд "Нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшил"-ийг төлөвшүүлнэ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй