Шууд Chart

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд

2021-01-24 15:39:09

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар:

26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, 28-наас өдөртөө хүйтний эрч суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

 


Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй