Шууд Chart

Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

2021-01-24 17:51:46

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Харин он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан аваад байна.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, 6 нь өндөр настан, 8 нь жирэмсэн, 59 нь сааатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй