Шууд Chart

Коронавируст халдварын 20 дахь шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ

2021-01-25 09:15:32

Нийслэлийн хүн амын дунд коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 20 дахь шатны үнэлгээг цахимаар зохион байгууллаа. Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг УОК-ын Шуурхай штаб, НОК, ОБЕГ, ЗТХЯ ЦЕГ, ТЕГ, НОБГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, ДЭМБ зэрэг 11 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.

Үнэлгээг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Коронавируст халдварын 20 дахь шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй