Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2021-01-25 09:58:51

Улсын хэмжээнд нэгдүгээр  сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. 

Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 111 тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгдлээ  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй