Шууд Chart

Нийслэлд 2337 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа

2021-01-25 10:37:38

Өнөөдрийн /2021.01.25/ 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544332 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23743 хүн байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Нийслэлд 2337 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй