
Одоогоос 10 жилийн өмнө, энэ өдөр Египет улсад Ардчиллын төлөөх хөдөлгөөн эхэлж байжээ. Энэ хувьсгалын үеэр Египетийг 30 жилийн турш удирдсан Хосни Мубаракын дэглэм нуран унасан юм.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Ойрхи Дорнод, Арабын олон орны төр, засгийн системд өөрчлөлтийг авчирсан Арабын хавар хувьсгал өрнөж байсан юм. Энэхүү ардчиллын төлөөх хөдөлгөөн олон жилийн турш нэг хүнээр удирдуулсан Египет улсыг тойроогүй юм. 2011 оны 1 дүгээр сарын 25-нд Египет улсын нийслэл төдийгүй бусад хотод олон мянган хүнийг хамарсан жагсаал, тэмцэл эхэлж байжээ.
Энэ хөдөлгөөн Египетийн улс төр, нийгэмд өөрчлөлтийг авчирж, 2012 онд Египетчүүд анхны ардчилсан ерөнхийлөгчөө сонгох сонгуульд оролцож байжээ. Гэвч төрийн эргэлттэй холбоотойгоор тус улсын анхны Ардчилсан ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаасаа буугаад зогсохгүй хоригдоход хүрсэн юм.
Энэ улс төрийн тэмцлээр Абдул-Фаттах Аль-Сиси Египетийн төрийн эрх мэдлийг гартаа оруулжээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Сисигийн засаг захиргаа сөрөг хүчний хөдөлгөөн, тэмцлийг аль болохоор хязгаарлаж, хорьж байгаа талаар барууны зарим хэвлэлд онцлон мэдээлжээ. Үүнээс ч үүдэн Египет улсад одоогоос 10 жилийн өмнө өрнөж байсантай адил эсэргүүцлийн хөдөлгөөн дахин эхэлж магадгүй гэсэн болгоомжлол бий болоод байна.
Египет улсад ардчиллын төлөөх хувьсгал өрнөснөөс хойш 10 жил өнгөрчээ | ||
Үзсэн: 243 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055