Шууд Chart

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт боллоо

2021-01-25 14:02:49

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт болсон байна. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 цагт 3.6 магнитуд, 25-ны шөнийн 00 цаг 38 минутад  3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт боллоо  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй