Шууд Chart

Мельбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

2021-01-25 15:19:31

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны нэгдүгээр сарын 30-нд Мельбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Консулын үйлчилгээнд:
 
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Нотариатын үйлчилгээ,
• Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/
• Төрсний бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл,
• Гадаад паспорт захиалга
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
 
Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.
 
Үйлчилгээ үзүүлэх хугацаа:
 
10.00 - 17.00 цаг
 
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
 
The Hub Docklands,
80 Harbour Esplanade, Docklands, VIC3008
 
Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Викториа мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд ямар үйлчилгээ авах талаар consul@mongolianembassy.org.au хаягаар нэгдүгээр сарын 28-наас өмнө ирүүлэхийг хүсье.
 
Жич: Шинэ Өмнөд Уэльс мужид ажиллах зөвшөөрөл гармагц ойрын үед Сидней хотод мөн үйлчилгээ үзүүлнэ. 
 
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Мельбурн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй