Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2021-01-25 15:21:07

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны 3 дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын монгол бичгээр хөрвүүлсэн хувилбарыг нийтэлсэн. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн өөрчлөлт оруулсан бөгөөд энэ зүйлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хамт нийтэллээ. Уг хуульд Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэсний зэрэгцээ тус газрын дарга, дэд даргын хуульд зааснаас гадна тодорхой шаардлага шалгуур тавьсан зохицуулалттай танилцах болно.

Түүнчлэн эмхэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг тус тус нийтэлсэн. Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах  Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилохын зэрэгцээ Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг  томилсон байна. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаараас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй