Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2021-01-26 06:35:49

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 17-19 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй