Шууд Chart

Бүтээлч ажил:Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмж

2021-01-26 10:00:33

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал унтраах даралтын хоолой эвхэх зөөврийн төхөөрөмжийг хийж, ашиглаж байна. Тус төхөөрөмж нь гал түймэр, гамшиг ослын үед гал сөнөөгчийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, өвлийн улиралд хөлдөхөөс хамгаалж усыг хурдан шавхах, түргэн шуурхай эвхэж хураах зориулалттай.

Төхөөрөмжийг гарын доорх материал болон хаягдал төмөр ашиглаж хийсэн байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Бүтээлч ажил:Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмж  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй