Шууд Chart

Нидерланд улсын иргэд шинэ хязгаарлалтыг эсэргүүцэж байна

2021-01-26 10:21:04

Нидерланд улсын засгийн газар хувьссан коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хэд хэдэн хотод боллоо. Энэ үеэр жагсагчид хамгаалалтын хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үүсжээ.

Тодруулбал, Их Британиас эхлэлтэйгээр хэд хэдэн оронд бүртгэгдэж, тархаад байгаа хувьссан коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс Нидерландын эрх баригчид ихээхэн болгоомжилж байна. Үүнээс ч үүдэн тус улсад хөл хориог чангатгах асуудал яригдаж, өнгөрсөн пүрэв гарагт парламентаар дэмжигдсэн. Шинэ хязгаарлалтын хүрээнд иргэдийг оройн 21 цагаас үүрийн 4 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байх, гадаадын нислэгт хязгаарлалт тогтоох шийдвэр мөрдөгдөж эхлээд байгаа аж.

Харин зарим хотод  үүнийг эсэргүүцсэн иргэд гудамжинд цуглаж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрчээ. Тухайлбал, Эйндховен хотод  цагдаа нар хөл хорионы дэг журмыг зөрчин цугласан иргэдийн эсрэг усан буу, нулимс асгаруулагч хэрэглэж байна. Зарим жагсагч цагдаа нар уруу шатамхай шингэн шидэж, мөн дэлгүүр, хоршоог тонон дээрэмдсэн үйл явдал ч давхар өрнөжээ. Нийслэл Амстердам хот дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд арай цөөн тооны хүн оролцсон байна. Ер нь хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүний тоо 100-г даваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нидерланд улсын иргэд шинэ хязгаарлалтыг эсэргүүцэж байна  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй