Шууд Chart

БНХАУ эргийн хамгаалалтын эрх мэдлийг нэмэгдүүлж байна

2021-01-26 10:39:16

БНХАУ-ын засгийн газар далайн эргийн хамгаалалтын эрх мэдлийг өргөжүүлж, хууль зөрчсөн нөхцөлд зэвсэг хэрэглэх эрх олгож байна. Өөрөөр хэлбэл тус улсын далай тэнгисийн усан хилд гаднын улсын хөлөг онгоц хил зөрчин нэвтэрсэн нөхцөлд гал нээх, саатуулах, эрэн хайх эрх мэдлийг өгч байгаа аж.

Ирэх 2 дугаар сарын 1-нээс Хятадын эргийн хамгаалалтынхан усан хилд зөрчил гаргасан гаднын орны хөлөг онгоцыг хүчээр гаргах, анхааруулгыг хүлээж авахгүй бол гал нээх эрхтэй болох юм. Энгийн эргийн хамгаалалтын онгоц Хятадын хяналтад байдаг арал, тэр дундаа хиймэл арал, шүрэн арлуудыг хамгаалах, далай тэнгисийн бүс, арлууд дахь эд хөрөнгө, дэд бүтцийг эрхтэй болж байна.

Мөн Хятадын эргийн хамгаалал өөрийн харьяаны далай тэнгис, эсвэл арал дээр гаднын байгууллага, хувь хүмүүсийн байгуулсан барилга, дэд бүтцийг буулгах бүрэн эрхтэй болж байгаа аж. Энэхүү шинэ хуулиар Хятадын далай тэнгисийн ашиг сонирхлыг хамгаалахаас гадна терроризм, хууль бусаар хил давуулах, байгаль орчны гэмт хэрэг гэх мэт олон зүйлээс урьдчилан сэргийлж ажиллах эргийн хамгаалалд ирж байна. Хятадын эргийн хамгаалалтын армийн командад ажилладаг.

Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын ойролцоо Хятадын хөлөг онгоцны тоо, үйл ажиллагаа идэвхэжсэн гэж олон улсын зарим хэвлэлд онцлох болсон. Хятадын энэхүү шинэ хууль Японы Окинава муж дахь Сенкаку арлын бүсэд хурцадмал байдал өдөөж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Уг арлын төлөө Япон, Хятад, Тайвань газар нутгийн маргаан хийж, өөр өөрийн эзэмшлийнх гэж үздэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ эргийн хамгаалалтын эрх мэдлийг нэмэгдүүлж байна   
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй