Шууд Chart

Гүржийн нэрт дасгалжуулагч Нугзар Схирели таалал төгсжээ

2021-01-26 11:44:50

Хуучны ЗХУ болон Гүрж улсын гавьяат дасгалжуулагч . Тэрбээр 1945 онд Тбилисид төрсөн бөгөөд Гори хотын алдарт бөхийн сургуулийг үүсгэн байгуулсан. Тус академиас олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили, дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвили нарын алдартнууд төрөн гарсан юм. Схирелигийн анхны шавь нарын нэг нь 1986 оны дэлхийн аварга Владимир Модосян бөгөөд өдгөө ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүнчлэн түүний шавь нараас олимпын медальт, дэлхийн болон Европын аварга Георгий Гогшелидзе, олимпын медальт Отар Тушишвили, ДАШТ-ий медальт, Европын гурван удаагийн аварга Давид Погосян тэргүүтэй олон шилдэг бөх төрөн гарсан. Схирели Гүржийн залуучуудын шигшээ багийг 20 жил удирдсан билээ.

Түүнчлэн олимп, дэлхийн аварга Владимир Хинчегашвили санаачилж, 2018 онд Гори хотод түүний хөшөөг босгож байв. Учир нь түүний аав залуучуудын дэлхийн болон Европын аварга Георгий Хинчегашвили агсан Схирелигийн удирдлага дор хичээллэж байжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гүржийн нэрт дасгалжуулагч Нугзар Схирели таалал төгсжээ  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй