Шууд Chart

Нийтийн албанд томилогдох 431 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

2021-01-26 14:37:04

Авлигатай тэмцэх газар 2021 оны 1 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 431 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 410 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 581 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 150 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.


Нийтийн албанд томилогдох 431 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй