Шууд Chart

ДЭМБ-ын сүрьеэгийн техникийн мэргэжилтний сүлжээний уулзалтыг зохион байгуулж байна

2021-01-27 09:42:28

Сүрьеэ нь жил бүр нэг cая гаруй хүний амь насыг авч оддог дэлхийн дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй халдварт өвчний нэг хэвээр байна. Дэлхийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөлийн түвшин буурч байгаа ч 2015-2020 онд дэвшүүлсэн зорилттой харьцуулахад 2020 онд 20 хувиар буурах зорилтот түвшинд хүрэхгүй байна.

Жил бүр сүрьеэгийн нас баралтын түвшин дэлхийн хэмжээнд буурч байгаа ч 2015-2020 он гэхэд 35 хувиар бууруулах түвшинд хүрэхгүй байна.

"COVID-19" цар тахлын үед сүрьеэгийн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээ тасалдсанаас сүрьеэгийн улмаас олон зуун мянган нас баралт тохиолдож болзошгүй юм. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ялангуяа сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээ, илрүүлэг үзлэгийн хамралтыг эрчимжүүлэх болон өргөжүүлэх шаардлагатай байна.

Тиймээс Сүрьеэтэй тэмцэх дэлхийн хөтөлбөр (ГТБ) нь 2021 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд ДЭМБ-ын гурван түвшинд хамтын ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах зорилгоор 2021 оны ДЭМБ-ын сүрьеэгийн техникийн мэргэжилтний сүлжээний уулзалтыг зохион байгуулж байна. Сүрьеэгийн техникийн сүлжээ нь 2021 онд хамтран ажиллах стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна.  


ДЭМБ-ын сүрьеэгийн техникийн мэргэжилтний сүлжээний уулзалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй