Шууд Chart

Ховд аймагт тусгаарлагдсан иргэдийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор тээвэрлэнэ

2021-01-27 10:51:06

Коронавирусний халдвартай хоёр иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигч гээд нийт 41 иргэнийг өнөөдөр тусгай үүргийн онгоцоор Ховд аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхээр шийдвэрлэлээ. 

Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймаг руу зорчиж байсан хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн. Эдгээр иргэд нэгдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан учраас нэгдүгээр сарын 25-нд автобусанд сууж Ховд аймгийг зорьсон байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Ховд аймаг Дарви сумын хяналтын пост дээр хүн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. Дээрх хоёр тохиолдол PCR-ийн шинжилгээгээр баталгаажсан байна. Халдвартай болон хавьтагч иргэд тодруулбал автобусны жолооч, зорчигч нийлсэн 41 хүнийг Дарви суманд тусгаарлаад байсан юм.

Улсын Онцгой онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй зөвшилцсөний дагуу тэдгээр иргэдийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар, маршрутын дагуу нисэх онгоцны буудал руу авч ирж, "Хүннү эйр" авиа компанийн тусгай үүргийн онгоцоор журмын дагуу Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Иргэдийг ХӨСҮТ-д хүлээн авах аж. 

Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Шижирийн яриаг сонсгоё.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж нэгдүгээр сарын 29-ний 00:00 цаг хүртэл аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа 160-аад иргэнд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон байна.

Одоо Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын яриаг сонсгоё. 


Ховд аймагт тусгаарлагдсан иргэдийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор тээвэрлэнэ   
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй