Шууд Chart

БНСУ-ын эдийн засаг 1998 оноос хойш анх удаа буурлаа

2021-01-27 11:09:50

"Ковид-19"цар тахлын нөлөөгөөр БНСУ-ын ДНБ 1998 оноос хойш анх удаа өнгөрсөн онд 1 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд тус улс цар тахлаас сэргийлэх хөл хорио тогтоосон нь иргэдийн хэрэглээний зардлыг бууруулж, улмаар сүүлийн 22 жилд анх удаа эдийн засаг нь буурахад хүргэжээ.

Өмнөд Солонгосын төв банкны гаргасан урьдчилсан тайлангаар тус улсын ДНБ өмнөх оныхтой харьцуулахад 1%иар буурчээ. Хамгийн сүүлд БНСУ-ын эдийн засаг Азийн санхүүгийн хямралын нөлөөгөөр 1998онд буурч байсан байна.

Тус улсын сангийн сайд засгийн газар нь цар тахлын дэгдэлтийг хяналтдаа авах замаар эдийн засгийн бууралтыг сааруулахаар ажиллаж байгааг мэдэгджээ. 

Тус улсын засгийн газар цар тахлын дэгдэлтийн улмаас ресторан хоолны газруудыг үдшийн 21 цагаас хойш ажиллахыг хориглож, нэг дор 5-аас дээш тооны хүн цуглахыг хориглосон. Гэвч тус улсын зарим бизнес эрхлэгч эдгээр хориг, хязгаарлалт эдийн засагт тушаа болж байна гэж гомдол гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын эдийн засаг 1998 оноос хойш анх удаа буурлаа   
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй