Шууд Chart

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

2021-01-27 11:37:32

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт болон боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдав. 

Цаашид талууд нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын зүгээс МУИС-ийн Түүхийн ухааны доктор зэрэгтэй, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах болсондоо таатай байгааг онцлов. 

Мөн "Ковид-19" цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.


Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав   
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй