Шууд Chart

ЗГ: "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав

2021-01-27 11:59:17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болж, Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав.

Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг  тодорхойлох юм.


ЗГ: "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй