Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүн шинжилгээнд хамрагдаад байна

2021-01-27 12:05:28

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11235 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567 517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88 613 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23 920 хүн байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүн шинжилгээнд хамрагдаад байна  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй