Шууд Chart

Google компани вакцины түгээлтийг шуурхай явуулахад хамтарч ажиллана

2021-01-27 12:38:58

АНУ-ын мэдээллийн технологийн Google компани улс орон даяар өрнүүлж байгаа коронавирусний эсрэг дархлаажуулах аянд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус компани удахгүй "Google map"-аар вакцин хийж байгаа газруудын байршлыг харуулах юм байна.

Тухайлбал цахим хайлтын системд вакцин хийлгэхэд урьдчилан цаг авах гэх мэт вакцинжуулалттай холбоотой мэдээллүүд шууд харагддаг болох аж. Тус компани энэ үйлчилгээг улс орон даяар болон олон улсын хэмжээнд нэвтрүүлнэ, гэхдээ эхний ээлжинд АНУ-ын дөрвөн мужид хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Google компани вакцины талаарх мэдлэг, вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ДЭМБ, Америкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг байгууллагуудад 150 сая долларын хандив өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Google компани вакцины түгээлтийг шуурхай явуулахад хамтарч ажиллана   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй