Шууд Chart

Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

2021-01-28 06:55:48

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайтар нягталж үзэх шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэв. 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11032/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Үргэлжлүүлэн хоригтой холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч зарчмын яг ямар  өөрчлөлт хийх саналтай байгааг тодруулж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 


Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй