Шууд Chart

Гал түймрийн аюулаас 24 иргэний амь насыг авран хамгааллаа

2021-01-28 10:43:12

Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны гуравдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, таван иргэний амь насыг авран хамгаалав. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал түймрийн аюулаас 24 иргэний амь насыг авран хамгааллаа  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй