Шууд Chart

Монголын залуу хөгжимчид олон улсын уралдааны тэргүүн байрт шалгарчээ

2021-01-28 12:15:08

Энэ сарын 20-21 өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдсон Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын уралдаанд Монголын залуу хөгжимчид болох Э.Шүтээн тэргүүн байр, Ц.Мөнгөнтовч дэд байрыг тус тус эзэлжээ.

Э.Шүтээн, Ц.Мөнгөнтовч нар нь Монгол Улсын Консерваторийн төгсөгчид бөгөөд 2014 оноос Германы нэрт хөгжимчин, Монгол улсын консерваторийн профессор Мартин Цинкер багшийн удирдлага дор жааз хөгжмийг суралцаж эхэлсэн байна. Тэд одоо Мюнхены Хөгжим, Театрын Урлагийн Их сургуульд суралцаж байгаа юм.

Уралдааны гуравдугаар байрын шагналыг Германы дуучин Алма Найду хүртсэн байна.


Монголын залуу хөгжимчид олон улсын уралдааны тэргүүн байрт шалгарчээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй