Шууд Chart

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2021-02-05 14:21:03

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай


Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 2020 оны санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудит хийх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна.

Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлж, 2021 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлийн ажлын албаны hzinfo@mnb.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Үүнд:

1.    Сонгон шалгаруулалтад орох тухай компанийн хүсэлт

2.    Хуулийн этгээдийн танилцуулга

3.    Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл

4.    Аудитын хөтөлбөр

5.    Аудитын ажил гүйцэтгэх багийн гишүүдийн анкет болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд,

6.    Компанийн 2018, 2019 оны аудит хийгдсэн санхүүгийн тайлангийн хуулбар  

7.    Үнийн санал

Шаардлага:

1.    Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь бусад хувь хүн, хуулийн этгээдтэй түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрөхгүй.

Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны 11-364719, 11-311821 утаснаас лавлана уу.

 

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: MNB тендер

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй