Шууд Chart

Энэ сарын 23-наас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжинэ

2021-02-20 18:19:39

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжинэ.

Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд шар түвшинд хориглох заалтад хамаараагүй бол үйл ажиллагаагаа нээж болно. Нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын 95 хувийн үйл ажиллагааг нээхээр болж байгаа юм.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа халдвар хамгааллын журмыг сайтар мөрдөж, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж, хариуцлагатай ажиллах нь нэн чухал юм.


Энэ сарын 23-наас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжинэ   
Үзсэн: 3151 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй