Шууд Chart

Оросын тэнгисийн бурхан "Адмирал Кузнецов"

2021-02-21 09:06:50

Энэ удаад юун тухай өгүүлэх гэж буйг ойлгосон буй за. Уншигч та бүхэнд энэ зууны тэнгисийн цэргийн хамгийн том хөлөг онгоцнуудын нэг болох "Адмирал Кузнецов" хөлгийн талаарх товч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Харьяалал: Оросын Холбооны Улс

Нэршил: Адмирал Кузнецов

Ангилал: Хүнд онгоц тээвэрлэгч

Үйлдвэрлэгч: Хар тэнгисийн усан онгоцны үйлдвэр

Үйлдвэрлэгдсэн он: 1991 он.

Хөлөг онгоцны урт: 306,45 метр

Хөлөг онгоцны өргөн: 72 метр

Аяллын хурд: 54 км/цаг

Баг: 1980 хүн

Зэвсэглэл: Тус хөлөг онгоцны 50 нисэх онгоц, нисдэг тэрэг байдгаас дийлэнх нь Михаила Петровича Симоновын удирдлагаар Сухойн зохион бүтээх товчоонд ЗХУ-ын тэнгисийн цэргийн хүчинд зориулан зохион бүтээсэн Оросын дөрөв дэх үеийн сөнөөгч онгоц болох Су-33 юм. Мөн Гуревичийн товчооны зохион бүтээсэн агаарт ноёлох болон олон төрлийн зориулалттай 4 дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоц Миг-29К, бусад төрлийн байлдааны онгоц, нисдэг тэрэгтэй.

Тус хөлөг онгоцыг  агаараас болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах, илрүүлэгч хамгийн сүүлийн үеийн тоноглолоор тоноглосон.

Гэвч 2019 онд харамсалтай явдал тохиолдож, Умард туйлын хөлөг онгоцны үйлдвэрийн зогсоол дээр байсан тус хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гал гарсаны улмаас түр жагсаалаас гарч, одоогоор засвар хийгдэж байгаа юм.

"Адмирал Кузнецов" хөлгийн байлдааны түүхээс товчхон өгүүлэхэд, 2016 онд Газар дундын тэнгист байрлуулж, 2017 оны эхээр эндээс Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмд дэмжлэг үзүүлэх агаарын ажиллагааг явуулж байв. Энэ ажиллагааны үеэр "Адмирал Кузнецов"-ын тавцангаас хөөрсөн сөнөөгч онгоцнууд Сири дэх 1,200 гаруй байнд цохилт өгсөн гэдэг.

2017 оны нэгдүгээр сард тус хөлөг Ливийн эрэгт саатаж, генерал Халифа Хифтерийн зэвсэгт бүлэглэлд дэмжлэг үзүүлж байжээ.

Хөлөг онгоцны дотоод талд...Хөлөг онгоцны дотоод талд...
Хөлөг онгоцны тавцан дээрх бүдүүвчХөлөг онгоцны тавцан дээрх бүдүүвч


Оросын тэнгисийн бурхан "Адмирал Кузнецов"  
Үзсэн: 5914 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй