Шууд Chart

Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа

2021-02-22 08:16:25

Энэтхэг улсын Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн МИАТ-ын нисэх онгоц өнөө өглөө Улаанбаатарт газардлаа. Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулна.

Энэхүү “Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийг Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.


Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй