
Хятадад Сар шинийн баярын амралтын үеэр 1.4 тэрбум хэрэглэгч 800 тэрбум юань давсан худалдан авалт хийсэн хэмээн CCTV мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын жижиглэн худалдааны болон хоол ундны гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны сар шинийн үетэй харьцуулахад 28.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Сар шинийн баярын эхний зургаан хоногт онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юань давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа өнгөрсөн оны сар шинийн үеэс 135 хувиар нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая илгээмж хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн адил хугацааныхаас гурав дахин нэмэгдсэн байна.
Түүнчлэн
.БНХАУ-д цагаан сараар 821 тэрбум юанийн худалдан авалт хийгджээ | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055