Шууд Chart

Сайд Моллай мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны 700 оноо авлаа

2021-02-22 13:04:50

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь тэмцээн Израилийн нийслэл Тель Авив хотноо Гранд Слам ангиллаар өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан. “Токио-2020” олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд эрэгтэй 248, эмэгтэй 174, нийт 422 жүдоч оролцсон юм. Энэ тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай хүч үзэж -81 кг-ын жинд В хэсэгт хуваарилагдаж, эхний тойрогтоо гоц мөргөв. Улмаар хоёрын даваандаа Азербайжаны Зелим Чкаевтай учраа таарч өөрийн дархан өмсөх мэхээр хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан. Тэрбээр шилдэг наймд үлдэхийн төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Антонио Эспозитог өмсөх мэхээр вазари үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө шалгаран үлдсэн юм. Ийн В хэсгийн аваргын төлөө тэрбээр Гранд Слам, Гран При тэмцээнүүдийн аварга Германы Доминик Ресселийг вазари үнэлгээгээр ялж, хагас шигшээд өнгөрсөн онд энэхүү тэмцээнийг Гран При байхад түрүүлсэн, “Мастерс”-ын хошой мөнгөн медальт ОХУ-ын Аслан Лаппинаговыг 3:20 минутад цэвэр ялж, Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевтай аваргын төлөө хүч үзэж мөнгөн медаль хүртлээ.

Ийн тэрбээр дэлхийн чансааны 700 оноо авч, дансаа 3000 ам.доллароор ахиуллаа.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сайд Моллай мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны 700 оноо авлаа  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй