
“Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал,
Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад олимпын эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчдад сүүлийн боломж буюу тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпын эрхийн тэмцээнээр эрх өгөх юм.
Ази тивээс эрх авсан тамирчид:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)
65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)
74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)
86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)
97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)
125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)
53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)
57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)
62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)
68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)
76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ).
Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055