Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-02-22 14:07:18

2021 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.

Хур тунадас:  22-нд Алтайн уулсаар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаг, 28-нд Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 22-нд говь, талын нутгаар,  23,24-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 25-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цаашдаа буюу энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч  шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 28-33 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 3775 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй