Шууд Chart

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг маргааш 06:00 цагаас эхлэн буурна

2021-02-22 16:52:20

Нийслэл хот 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг маргааш 06:00 цагаас эхлэн буурах гэж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд массын дунд, далд, шинж тэмдэггүй байсан 102 тохиолдлыг өнөөдрийн байдлаар илрүүллээ.

Нийслэл хотын эдийн засгийг идэвхжүүлж, бизнесүүдээ нээн, амьдралын хэвийн горимд шилжихээр болж байна. Хөл хорионы дэглэм буурна гэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр засаг гээд бүх түвшиндээ хариуцлагаа нэмэгдүүл гэсэн үг гэдгийг ойлгож, хамтдаа хариуцлагатай байцгаая.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг маргааш 06:00 цагаас эхлэн буурна  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй