Шууд Chart

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, шар түвшинд шилжлээ

2021-02-23 09:03:48

Нийслэл хот 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн буурч, шар түвшинд шилжлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд явагдсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 442303 өрхийг шинжилгээнд хамруулж, массын дунд, далд, шинж тэмдэггүй байсан 102 тохиолдлыг илрүүлсэн байна.

Шинжилгээний хүрээнд 287037 иргэн явуулын багаар, 155266 хүн суурин цэгт ирж шинжилгээ өгчээ. Ийнхүү өнөөдрөөс нийслэл хотын иргэд бизнесүүдээ нээн, амьдралын хэвийн горимд шилжихээр болж байна.

Хөл хорионы дэглэм буурна гэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр засаг гээд бүх түвшиндээ хариуцлагаа нэмэгдүүл гэсэн үг гэдгийг ойлгож, хамтдаа хариуцлагатай байцгаая.


Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, шар түвшинд шилжлээ  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй