Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2021-02-23 09:47:42

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 11-23 буюу хол хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй