Шууд Chart

Худалдааны газрын үйл ажиллагаанд түр журмыг мөрдөж ажиллах талаар уулзалт зохион байгууллаа

2021-02-23 15:39:44

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар батлагдсан түр журмыг мөрдөж ажиллах талаар уулзалтыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудтай хийлээ.

Хурлаар түр журам болон түүнийг дагалдан гарсан худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага, хүнсний барааны тээвэр, түгээлтийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах талаар үүрэг даалгавар өгч, харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: НМХГ

 


Худалдааны газрын үйл ажиллагаанд түр журмыг мөрдөж ажиллах талаар уулзалт зохион байгууллаа   
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй