Шууд Chart

Монгол цахим спортын “Lilgun” баг олон улсын тэмцээнд түрүүллээ

2021-02-25 15:38:17

“Valve”-ээс зохион байгуулдаг DPC онооны төлөөх тэмцээний Азийн бүсийн доод шатанд өрсөлдсөн Монголын “Lilgun” баг таван ялалт, хоёр ялагдал гэсэн амжилттайгаар тус тэмцээнд тэргүүн байр эзлэн 17000 ам.долларын шагнал болон ирэх улирлын тэмцээнд дээд шатанд өрсөлдөх эрхийн эзэн боллоо.

Ташрамд дуулгахад, “Valve” корпорацын зохион бүтээсэн “Дота-2” тоглоом анх 2013 оны долдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд дэлхий даяар олон зуун сая цахим спорт сонирхогчид тус тоглоомыг тоглодог. Түүнчлэн багаараа тоглодог дээрх тоглоомын бүсийн болон дэлхийн аварга шалгаруулах асар өндөр шагналын сантай тэмцээн олон арваараа зохион байгуулагддаг төдийгүй тэмцээний үзэгч, сонирхогчдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа билээ.

Үүнээс гадна дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй стрийминг үйлчилгээний “Нетфликс” компани цахим спортын “Дота-2” тоглоомоос сэдэвлэсэн цуврал хүүхэлдэйн киног ирэх гуравдугаар сарын 25-наас цацахаар болсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол цахим спортын “Lilgun” баг олон улсын тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй