Шууд Chart

Монгол Улс Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоов

2021-02-25 17:53:53

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Тринидад ба Тобаго Улстай 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Тринидад ба Тобаго Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ордел Барман нар гарын үсэг зурав.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд илэрхийлэв.


Монгол Улс Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоов  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй