Шууд Chart

Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо

2021-02-25 18:14:30

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт Найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас 10 дугаар сарыг дуустал найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибрск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста зэрэг хотуудтай зохион явуулах юм байна.

Найрамдлын цахим буухиа арга хэмжээний нээлт өнөөдөр болсон бөгөөд тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж ирсэн бөгөөд талууд 2009 оноос хамгийн анх стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх 2021 оны төлөвлөгөөнд талууд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тусгасныг дурдахад таатай байна. Цаашид хоёр улсын найрамдалт харилцаа, иргэд хоорондын нөхөрлөл хотуудын бодит хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй