Шууд Chart

"Алтанбулаг" боомтоор 43 иргэнийг татан авлаа

2021-02-26 11:12:04

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр "Алтанбулаг" боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 


"Алтанбулаг" боомтоор 43 иргэнийг татан авлаа   
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй