Шууд Chart

"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо

2021-02-26 13:10:43

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, эрүүл мэндийг дэмжих сан хамтран эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх тулгамдаж буй асуудлыг судлах, нотолгоонд суурилж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, сайн туршлагыг солилцох зорилгоор "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил , хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар цахим хурал байгуулагдлаа. 

Цахим хурал 2021 оны хоёрдугаар сарын 26-ний өдрийн 9:00 цагаас 14:00 цагт АШУҮС-ийн эрдмийн их танхимаас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нээж ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн банк, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМЯ-ны дэргэдэх судалгааны ёс зүйн хяналтын хороо, АШУҮИС-ийн төлөөлөл үндэс илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлагын чиглэлээр үндэсний хэмжээнд ирүүлсэн 45 илтгэлээс шалгарсан 7 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Мөн ЭМЯ-аас улс орон даяар зохион байгуулсан "Эерэг хандлага-эмчилгээний эхлэл" аяны сайн туршлагыг хуваалцахаар шилдэг 7 байгууллагыг танилцууллаа. Хуралд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид оролцож салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид оролцож салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид сайжруулах зөвлөмж гаргасан нь энэхүү хурлын онцлог юм. Мөн Ковид-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага" эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар хурал боллоо  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй