Шууд Chart

АНУ Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлийнхний обьектуудад агаараас цохилт өгчээ

2021-02-26 15:05:48

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений тушаалаар Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлийнхний объектуудад агаараас цохилт өгсөн тухай тус улсын батлан хамгаалах яамны олон нийттэй харилцах албаны тэргүүн Жон Кирби мэдэгдсэн байна.

Агаарын энэхүү цохилт нь Ирак  дахь  АНУ болон эвслийн  хүчнийхний  эсрэг саяхан үйлдсэн  халдлагууд,  тэдэнд   одоог хүртэл заналхийлж  байгаагийн хариу  хэмээн  тэрбээр мэдэгдлээ. Ийм халдлагуудын нэгд  Америкийн цэргийн нэг албан хаагчаас гадна энгийн иргэн, гэрээт  ажилтан өртөж амиа алдсан билээ. Мөн агаарын энэ цохилтод Катаиб  Хезбеллах,  Катаиб Сайид  Аль Шухада зэрэг Ираныг дэмжигч бүлэглэлийнхний ашигладаг  шалган нэвтрүүлэх  цэгүүдийн  ойролцоох объектуудыг  устгасныг мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ  АНУ-ын  батлан хамгаалах яамны албан ёсны  төлөөлөгч Вашингтон бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Сири дэхь  Ираныг дэмжигч  бүлэглэлийнхний объектуудад ийнхүү агаарын цохилтууд хийснийг  онцолсон бөгөөд энэ ажиллагааг эвсэлд  багтдаг  түншүүдтэйгээ зөвшилцөж байж  зохион байгуулсныг  ч  тэмдэглэн хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Сири дэх Ираныг дэмжигч бүлэглэлийнхний обьектуудад агаараас цохилт өгчээ  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй