Шууд Chart

Эх орондоо буцахаар хүсэлт гаргасан иргэдийн анхааралд

2021-02-27 09:08:51

Франц, Испани, Португали Улсаас эх орондоо буцахаар хүсэлт гаргасан 44 иргэний жагсаалтыг хүндэтгэн үзэх шалтгаан, холбогдох тайлбар, нэн яаралтай буцах шаардлагатай байгаагаар нь ангилж хүсэлт ирүүлсэн огноогоор эрэмблэн, дагалдах өргөдөл, баримт бичгийн хуулбарын хамт Улсын онцгой комиссын шуурхай штабт тус ЭСЯ-наас өнөөдөр хүргүүлэв. 

УОК-ын штабаас хариу 3 дугаар сарын эхний долоо хоногт ЭСЯ-нд ирэх бөгөөд нислэгт багтсан иргэдэд холбогдох зааварчилгааг цахим шуудангаар хүргүүлнэ.

БНФУ дахь Монгол Улсын ЭСЯ

2021.02.26


Эх орондоо буцахаар хүсэлт гаргасан иргэдийн анхааралд  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй